• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагч нарт сургалт хийв

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан тоотын дагуу хичээл сургалтын төлөвлөгөөнд тусгасан сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр тус газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтаар Хорих байгууллага дахь хүний эрх, Хоригдолтой харилцах наад захын жишиг дүрэм, эрүү шүүлтээс ангид байх эрх, жендэр ба хүний эрх гэсэн сэдвээр мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа. Сургалтад тус газрын 19 албан хаагч оролцож нийт 4 цагийн хугацаанд хамрагдав.