• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баян-Өлгий аймгийн онцгой комиссын шийдвэр

Аймгийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 2-нд хуралдаж дараах шийдвэр гаргалаа. Үүнд:

  1. Улсын Онцгой 2020 оны 25 дугаар хурлын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдүүдийг ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 15-ыг дуустал сунгалаа.
  2. Дэлхийн улс орнуудад тархаж буй Ковид-19 цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд олон нийтийн хамарсан хурал, жагсаал, цуглаан, спортын үйл ажиллагаа, цахим тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглов.
  3. Бүх төрлийн тоглоомын газар, баар, караоке, биллиард шашны байгууллага /сүм, хийд, мөргөлийн газрууд/ соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн үе шаттайгаар нээхийг Мэргэжлийн хяналтын газар /Б.Мухамед/, Цагдаагийн газар /Б.Наранбаатар/, Эрүүл мэндийн газар /С.Айгүл/ нарт тус тус даалгав.
  4. Хурим найр хийдэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн нээж Эрүүл мэндийн яамнаас гарсан зөвлөмжийг баримтлан бага насны хүүхдийг тухайн газарт оруулахгүй, бүжиг зохион байгуулахгүй байх араг хэмжээг авч халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Мухамед/, Цагдаагийн газар /Б.Наранбаатар/, Эрүүл мэндийн газар /С.Айгүл/ нарт тус тус үүрэг болголоо.