• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Буянт суманд сургалт зохион байгууллаа

Баян-Өлгий аймгийн Буянт суманд “Хүний эрхэд суурилсан хандлага ба төрийн үйлчилгээ” сэдэвт сургалтыг 05 дугаар сарын 17-ны өдөр сумын номын санд зохион байгууллаа. Уг сургалтын зорилго нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч, иргэд олон нийтийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг таниулах, Хүүхдийн эрх ба унаач хүүхдийн эрх, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, Төрийн үйлчилгээнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулав. Нийт 30 иргэн хамрагдаж ХЭҮК-оос эрхлэн гаргасан “Үндэсний цөөнхийн эрхийн асуудал”, “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”, “Хүний эрх ба Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” ном эрхийн төрлөөр нь гаргасан гарын авлагыг сургалтад хамрагдсан иргэдийн хүртээл болгов. Мөн сургалтын оролцогчид бүрдэх хүртэл хүний эрхийн талаарх шторкыг иргэдэд танилцуулж байлаа.

Үнэлгээний хуудсаас харахад маш сайн үнэлгээтэй бөгөөд саналын хувьд давтан сургалтыг тогтмол зохион байгуулах, иргэдийг илүү хамруулах шаардлагатай байгаа талаар зарим оролцогчид онцолсон байна.

Сургалтын чанар, багшийн ур чадвар, зохион байгуулалт, цаашид анхаарах асуудлаар сургалтын эцэст авсан үнэлгээгээр сургалтаас авсан мэдлэг, ойлголтын талаар оролцогчид “Маш сайн” мэдээлэл авч, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн” гэж 30хүн, хариулж,”Сайн “ “Дунд”,“Муу” гэж хариулсан хүн байхгүй байна.