• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийлэл сэдэвт сургалт хийв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагч нарт Гэр бүлийн хүчирхийлэл сэдэвт сургалтыг 2017 оны 02 сарын 06-нд зохион байгуулав. Уг сургалтыг 2017 оны 02 сарын 1-ээс эхлэн даган мөрдөгдөж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ХЭҮК-оос эрхлэн гаргасан Гэр бүлийн хүчирхийлэл сэдэвт сургалттай уялдуулан зохион байгуулав. ШШГА-ын нийт 19 албан хаагчаас 3 эмэгтэй 16 эрэгтэй албан хаагч хамрагдав. хуулийн мэдлэг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгот оршиж байна.