• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн цахим сурагт эхэллээ

Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-т заасны дагуу хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг билээ.

Дэлхийг хамарсан “covid-19” цар тахлын дэгдэлт Монгол Улсад аюул заналхийлж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаатай холбогдуулан төрийн албан хаагчдад чиглэсэн сургалт, сурталчилгааг цахим хэлбэрээр хийх шаардлага үүсээд байна. Иймд Комисс 21 аймгийн Төрийн удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдөр өөрийн цахим сургалтын талбарыг ашиглан төрийн албан хаагч нарт цахим сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалтад Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын холбогдох 5 төрийн албан хаагчийг хамруулж, цахим сургалтын заавар мэдээлэл өгөв.