• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МХЕГ-ын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төвтэй хамтран ажиллав

МХЕГ, ХАБҮЛЛ-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв. Баян-Өлгий аймгийн МХГ-ын даргын хүсэлтийн дагуу зарим аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрлөх орчны нөхцөлд, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ  MNS 5080:2001 стандарт болон физик, хими, физиологийн хүчин зүйлийн хэмжилт хийх аргачлал, стандартууд, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмыг удирдлага болгож, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээний талаар зөвлөн туслах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, дүгнэлт хийхээр 2017 оны 01 сарын 30- аас 02 сарын 03 хүртэл ажилсан болно. ХЭҮК-ын Баян-Өлгий аймаг дахь ахлах мэргэжилтэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд оролцож. Хөдөлмөрлөх эрхийн нөхцөлд дүн шинжилгээ хийх мөн ажлын туршлага солилцох зорилготой ажлын хэсэгт орж ажиллав. Уг ажлын хэсгийг Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төвийн дарга хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ё.Уран-билэг ахалж, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Энхбуян, шинжээч мэргэжилтэн Б.Цэнгэлмаа нарын бүрэлдэхүүн ажиллав. Хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт шинжилгээ хийх ажлын байрны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологийн ажилбар бүрийг нэг бүрчлэн үзэж танилцаж, дараах үзүүлэлтээр хөдөлмөрлөх орчинд хэмжилт шинжилгээг хийж гүйцэтгэв. Үүнд: 1.  Ажлын байрны физикийн хүчин зүйлийг доорх үзүүлэлтээр тодорхойлох: Ø  Агаарын дулаан, чийглэг, агаарын хөдөлгөөний хурд, агаарын даралт Ø  Шуугианы төвшин Ø  Ерөнхий болон зохиомол гэрэлтүүлэг Ø  Цахилгаан ба соронзон орны хүчлэг 2.    Ажлын байрны химийн хүчин зүйлийг доорх үзүүлэлтээр тодорхойлох: Ø  Ерөнхий тоосны агууламж Ø  Нарийн ширхэгтэй тоосны агууламж Ø  Химийн хорт бодисын тархалт, концентрац г.м           Хэмжилт шинжилгээтэй хяналтыг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах "Хотгор” ХХК, "Эрчим шанага” ХХК, Цэнгэл Сагсай, Улаанхус сумын төвлөрсөн нам даралтын зуухнууд, "Нэгдсэн эмнэлэг”, "Цахилгаан шугам сүлжээ” ОНӨҮГазар, "Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК, "Файн ноос” ххк, зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын эрсдэл бүхий ажлын байр хамрагдав.