• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдэд мэдээлэл хийв

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахаар, бусад тохиолдолд буюу оногдуулсан ялын хэмжээ нь дээрх хязгаарлалтаас даваагүй өсвөр насны хүнд хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ дангаар хэрэглэж болох боломжийг нээж өгсөн.

Түүнчлэн Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журамд заасны дагуу Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас 05 дугаар сарын 15-д зохин байгуулсан сургалт, хүмүүжлийн ажлыг батлагдсан хөтөлбөрийн дагуу өсвөр насны хүүхдүүдэд “Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдвээр 1 цагийн сургалт хийж Хүний эрх эмхтгэл номыг танилцуулан эдгээр хүүхдэд түгээв.