• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт зохион байгуулав

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харьяа саатуулах байранд байгаа саатуулагдсан этгээдүүдэд Хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорирлгоор Хүний эрхийн Үндэсний комиссын танилцуулга, Хүний эрхийн үндсэн ойлголт сэдвээр 2 цагийн сургалт хийв.

Сургалтыг Цагдаагийн газрын түр саатуулах байрны мэдээллийн танхимд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 10 цагт зохион байгуулав. Сургалтад нийт 16 саатуулагдсан этгээд оролцож хүний эрхийн талаар ойлголт мэдээлэл авч Оролцогчдын зүгээс сургалтын үеэр харилцан ярилцах, асуулт асуух зэргээр идэвхтэй, чөлөөтэй оролцлоо.