• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүн амаа өсгах бодлого амьдралын чанар сэдэвт хэлэлцүүлэгт болов

Монфемнет үндэсний сүлжээ төрийн бус байгууллагын санхүү, арга зүйн дэмжлэгтэйгээр "Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” VIII форумын хүрээнд, Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран 2017 оны 04 сарын 04-нд "Хүн амаа өсгөх бодлого амьдралын чанар” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан болно. Тус хэлэлцүүлэгт нийгмийн бүхий л бүлгийн төлөөлөл нийт 40 эмэгтэйчүүд оролцож, Монгол улсын хүн амаа өсгөх бодлого тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцэн дуу хоолойгоо хүргэлээ.