• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийг зодож шийтгэхийн сэрэг өдрийг тэмдэглэв

Хүүхдийг зодож шийтгэх, дарамт хүчирхийлэлд оруулахад хүүхэд сэтгэлийн гэмтэл авч, оюуны хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг болох нь олон улсын болон дотоодын олон судалгаагаар батлагдсан байна. Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох зорилгоор анх 1998 оноос АНУ-д 04 сарын 30-нь өдрийг "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор тэмдэглэж эхэлсэн. Хүний эрхийн Үндэсний комиссын Баян-Өлгий аймаг дахь ахлах мэргэжилтэн жил болгон 04 сарын 30-нь өдөр Хүүхдийг зодож шийтгэхийн сэрэг олон улсын өдрийг угтан нөлөөллийн олон талт ажлуудыг зохион байгуулсан.  Энэ жилийн нөлөөллийн ажиллаа Саян ТВ-тээ  хамтран Өлгий сумын 2-р Бүрэн дунд сургуулийн 9,10 дугаар ангийн сурагчдын дунд АХА танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулав.