• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хэлэлцүүлэг боллоо

Аймгийн засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, НЛМ.М Норвегийн тусламжийн байгууллага, Дэлхийн зөн ОУБ-ууд дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 04 сарын 23-нд Ховд их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн сургуулийн хурлын танхимд зохион байгуулагдав.

Хэлэлцүүлгийн хүрээнд ХБХ-ийн эцэг, эхчүүдэд, хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сурч боловсрох, хөгжих, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулах боломжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн төвшинд тодорхойлон аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулан гаргав.

ХЭҮК-ын ажилтан миний бие энэ үйл ажиллагаанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” сэдвээр сургалт хийж иргэдэд “Хүний эрх гэж юу бэ?, Сурч боловсрох эрх, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх”, гэсэн брошурыг иргэдийн хүртээл болгов.

Уг хэлэлцүүлэгт нийт 61 эцэг, эх оролцож тулгарч буй асуудлаа аймгийн засаг дарга А.Гылымхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, ГБ,Х,ЗХГазрын дарга Т.Нансалмаа нарт уламжиллаа. Үүнд:

  1. Хүүхэд хөгжлийн төвийг дэмжиж ажиллах
  2. Хүүхэд хөгжүүлэх дугуйлан ажиллуулах
  3. Халамжийн түлээ, нүүрс нь хөнгөлөлтийг олгох
  4. Хүүхдээ харж гэртэй сууж байгаа ээжүүдийн нийгмийн даатгалыг төрөөс төлөх боломж байгаа эсэх
  5. Аутизмтай хүүхдэд өгөх ховор эмийг ОХУ-аас захиж авахуулахад хилээр гаргах зөвшөөрөл олгож өгөх. Эдгээр асуудлыг засаг дарга болон холбогдох хэлтэс албаны дарга нарт тавьж байлаа.