• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх сэдвээр телевизийн хэлэлцүүлэг зохин байгуулав

Хүн амьд явах салшгүй эрхтэй. Мөн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Харин эдгээр эрхээ зүй ёсоор эдлэхийн тулд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах зэрэг байгаль, нийгмийн элдэв сөрөг нөлөөллөөс ангид байх ёстой. Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Саян телевиз, Хүний эрхийн Үндэсний комиссын Баян-Өлгий аймаг дахь мэргэжилтэн хамтран "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” сэдвийн хүрээнд телевизийн шууд нэвтрүүлэг зохион байгуулж, иргэдээс 19001505 утсаар иргэдийн санал хүсэлтийг сонсож иргэдийн асуусан асуултад холбогдох байгууллагууд шууд хариулав. Утсаар санал хүсэлтээ илэрхийлсэн иргэд 1.    Өлгий сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Ховд голын усанд иргэд хог хаях, хувцас, машин угаах гэх мэт зүй бусаар бохирдуулж байгаад иргэд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байлаа. 1.    Өвлийн улиралд утааны асуудал ихдэж байгаатай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа талаар асууж тодруулж байлаа.