• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Алтай суманд сургалт зохион байгуулав

ХЭҮК-ын Баян-Өлгий аймаг дахь ахлах шинжээч Л.Уранчимэг, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран 05 дугаар сарын 16-ны өдөр Алтай сумнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч, иргэд олон нийтийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх төрийн үйлчилгээнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан хандлага ба төрийн үйлчилгээ” сэдэвт 1 өдрийн сургалтыг Алтай сумын ИТХ-ын хурлын танхимд зохион байгуулав.

Уг сургалтад ХЭҮК-ын ажилтан “Хүний эрхийн Үндэсний комиссын танилцуулга”, “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Хүний эрхэнд суурилсан хандлага ба төрийн үйлчилгээ”, “Хүний эрхийн зөрчил ХЭҮК-ын харьяалан шийдвэрлэх гомдол” сэдвээр сургалт зохион байгуулж 32 иргэд ХЭҮК-оос эрхлэн гаргасан “Үндэсний цөөнхийн эрхийн асуудал”, “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”, “Хүний эрх ба Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” ном, эрхийн төрлөөр гаргасан гарын авлагыг сургалтад хамрагдсан иргэдийн хүртээл болгов.

Оролцогчдын зүгээс сургалтын үеэр харилцан ярилцах, асуулт асуух зэргээр байр сууриа илэрхийлэн идэвхтэй, чөлөөтэй оролцлоо.

Үнэлгээний хуудсаас харахад сургалтаас авсан мэдлэг, ойлголт-29 хүн (маш сайн), 3 хүн (сайн) гэж хариулж, “дунд муу” гэж хариулсан хүн байхгүй байна.

Сургалттай холбоотой таны сэтгэгдэл: ойрхон хугацаанд тогтмол зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн багш нарыг бүрэн хамруулах шаардлагатай байгаа талаар зарим оролцогчид онцолсон байна.