• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ажлын байрны дарамт

Ажлын байрны дарамт нь хүний эрхийн ноцтой зөрчил юм

Хүчирхийлэл, дарамт гэдэг нь ажиллах орчинд илрэх бие махбодийн, сэтгэлзүйн, бэлгийн болон эдийн засгийн хохирол учруулах зорилготой, сөрөг үр дагаварт хүргэх, нэг тохиолдох эсвэл давтагдахаас үл хамааран хүлээн зөвшөөрч болохгүй, зохисгүй зан үйл, үйлдлийг хэлнэ.

Ажлын байрны дарамт нь бие сэтгэл зүйн олон хэлбэрээр илэрдэг. Өөрөөр хэлбэр Ажлын байрны тодорхойлолт заагаагүй, мэдлэг, чадвар шаардсан ажил хийлгэх, ажлын бус цагийг зөвшилцөлгүй ашиглах, ажлыг үндэслэлгүйгээр шүүмжлэх, тэгш үл хамруулах, ялгаварлан гадуурхах (урамшуулал, олон нийтийг хамарсан арга хэмжээ г.м.), ганцаардуулах, бүлгэрхэх, гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд нь шилжүүлэх, шууд болон шууд бус байдлаар цалин хөлс нэмэхийг санал болгох, ажлын бүтээмжийг эерэгээр үнэлэхийг амлах, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах талаар амлалт өгөх, тухайн ажлыг хийхэд шаардлагатай мэдээлэл өгөхгүй байх, хэл амаар доромжлох, нүд үзүүрлэх, удаа дараа дайрсан, гомдоосон үг хэлэх, хов жив ярих, ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхах зэрэг үйлдлүүд юм. Та ажлын байрны дарамттай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах, гомдол гаргах бол 70342122 утсанд хандана уу