• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахлах ангийн оюутан сурагчдын дунд Үндсэн хуулийн талаар мэдээлэл хүргэв

Монгол улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ивээл дор аймгийн Засаг даргын тамгын хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваатай хамтран аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, техник мэргэжлийн сургуулийн оюутан нарт "Үндсэн хууль ба хүний эрх” сэдвээр мэдээлэл хийж, асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа. Арга хэмжээнд 300 гаруй оюутан сурагчид хамрагдсанаас Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сурагч Ц.Ариунжаргал, Спортын дунд сургуулийн сурагч Б.Гантулга, 1 сургуулийн сурагч Э.Дэлгэрдалай, Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан Н.Ууганцэцэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан О.Батдорж нар түрүүлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.