Монгол улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь ажилтан, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Хүний эрхийн сургагч багш нар хамтран төрийн байгууллагуудад "Үндсэн хууль" сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын алба хаагч нарт "Монгол улсын Үндсэн хууль" сургалтыг тус газрын мэргэжилтэн М.Угтахбаяр зохион байгуулав. Сургалтын төгсгөлийн төрийн дуулал эгшиглүүлж, Үндсэн хуулийн мэдээлэл судалгаа номыг гардуулан өгөв.


