• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Булган сумын иргэдэд сургалт зохион байгуулав

"Хүний эрхийн Олон улсын өдөр”-ийг угтан Булган сумын Засаг даргын тамгын газартай "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх” сэдэвт сургалтыг Булган сумын 1, 2, 6 дугаар багийн иргэдэд зохион байгуулан ажиллалаа. Сургалтыг 1, 2 дугаар багийн хөгжлийн төвд дээр зохион байгуулж нийт 32 иргэн хамрагдлаа.   Сургалтын явцад хүний эрхийн ойлголт тараах материалыг тарааж, сургалтын хөтөлбөрийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны товч танилцуулгыг хийж ажиллалаа. Сургалтын төгсгөлд мэргэжилтэн нараас зарим нэг зүйлийг тодруулж асууж байв.