• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ 45 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД

 Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтарсан санамж бичгийн хүрээнд Аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 хоногийн аян”-хугацаанд хорихоос хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял тэнсэгдсэн, ял хойшлогдсон ялтнууд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шалгагдаж байгаа хүмүүст зориулсан сургалтад аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр "Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "Жендерийн тэгш байдал ба Хүний эрх" сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалт аймгийн Цагдаагийн газрын сургалтын танхимд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болж 30 иргэн хамрагдав.