• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн сэдвээр мэдээлэл хийв

Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах  чиглэлээр аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан зохион байгуулсан "Өглөөний цай” ажил хэргийн уулзалтад ХЭҮК-ын Булган аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Мөнхсайхан оролцож, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн сэдвээр мэдээлэл хийлээ.