• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн тэгш байдал ба Эмэгтэйчүүдийн эрх хэлэлцүүлэг боллоо

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Либрал эмэгтэйчүүдийн оюуны сан, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран "ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ"  сэдэвт МАНЛАЙЛАГЧ 45 эмэгтэйчүүдийн уулзалт- хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн энэхүү хэлэлцүүлэгт Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал н. Эрдэнэчимэг, Даваажаргал нар хүрэлцэн ирж манай эмэгтэйчүүдэд ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ сэдвээр сонирхолтой лекц зохион байгууллаа. Цаашид эмэгтэйчүүд бид манлайлал сургалтын хөтөлбөр боловсруулж, олон нийтэд нөлөөлөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг ярилцаж шийдвэрлэлээ. Уулзалт хэлэлцүүлгээс эмэгтэйчүүд бид оролцоогоо нэмэгдүүлж, нэгдмэл ойлголттой, дуу хоолойгоо олон нийтэд, шийдвэр гаргах түвшинд хүргэж, төрөлх нутагтаа эрүүл нийгэм, аз жаргалтай гэр бүлүүдийг бүтээхийн төлөө хамтран ажиллахаар ЗӨВЛӨМЖ гарч, зөвлөмжийг баталлаа.