• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэнэ

Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр аймгийн төвийн ЕБС, ТМС-н төгсөх ангийн сурагч оюутануудад "Үндсэн хууль"-ийн талаар мэдээлэл хийхээр боллоо. Арга хэмжээний үед хүний эрхийн үндсэн ойлголт, шинэ үндсэн хуулийн онцлог зэрэг мэдээлэл өгнө. Мэдээллийн төгсгөлд оролцогч нарын дунд "АХА" тэмцээн зохион байгуулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнах юм.