Онцгой байдлын газрын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхэд хяналт шалгалт хийлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Онцгой байдлын газрын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхэд хяналт шалгалт хийлээ

  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2018оны 4 дүгээр сарын 03-ны өдөр баталсан нэгдсэн удирдамжийн дагуу Комиссын Булган аймаг дахь ажилтан Д.Мөнхсайхан нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв.             Хяналт шалгалтын зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах болон бусад эрхийн хэрэгжилтийг шалгаж, хөдөлмөрлөх эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулахад оршиж байлаа.