• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сонгуулийн тухай хуулиар сургалт зохион байгуулав

Булган аймгийн Сонгуулийн тойргийн хорооны саналаар сумдын төрийн алба хаагч нарт "Сонгуулийн тухай хууль"-иар 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа, Аймгийн ИТХ-н мэргэжилтэн, ХЭҮК-н Булган аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Мөнхсайхан нар сургалт зохион байгууллаа. сургалтад Булган аймгийн сумын 62 албан хаагч хамрагдаж өөрсдийн сонирхосон асуултыг асууж тодруулж байв.