• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн газрын алба хаагч нарт сургалт зохион байгуулав

Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Хүний эрхийн орон нутаг дахь сургагч багш нар Булган аймгийн төрийн байгууллагуудад "Үндсэн хууль" сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулан ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд Стандарт, мэдээллийн ажилтан Г.Болормаа нь Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нарт мэдээлэл хийж, Үндсэн хуулийн мэдээлэл судалгаа номыг гардуулан өглөө.

49730752_1477483235715671_4003423365464326144_n.jpg

49676513_1477483305715664_7986594959400632320_n.jpg

49671317_1477483249049003_2441456288052281344_n.jpg