• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тахарын албаны хуяглан хүргэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

ХЭҮК-ийн даргын баталсан удирдамжийн дагуу Булган аймаг дахь ахлах мэргэжилтэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Тахарын албаны 7 дугаар тойргийн Булган аймаг дахь хэсгийн хуяглан хүргэх ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтыг хуяглан хүргэх ажиллагаа, хуяглан хүргэлтийн авто машин, эрүү шүүлтээс ангид байх эрх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн хүрээнд хийж гүйцэтгэлээ.