• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ тухай шийдвэрийг гаргажээ. Тогтоолд Төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлж, төрийн албан хаагчийн орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн албаны хүний нөөцийн мэдээлэлд суурилсан төрийн албаны цалингийн нэгдсэн системийг 2020 оны 5 дугаар сараас бүх шатны төсвийн байгууллагад үе шаттайгаар нэвтрүүлэх, уг системийн үйл ажиллагааны заавар баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгав. https://www.legalinfo.mn/law/details/15352?lawid=15352 дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү