• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 94 дүгээр тогтоолоор " Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого"-ыг батлан гаргалаа.

Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого нь иргэдийг орон сууцжуулах, орон сууц, түүний инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, төвлөрсөн болон бие даасан ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламж, цэвэрлэх байгууламж, нийтийн халуун ус, дулаан, цахилгааны шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээтэй  холбогдсон техник, технологийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, удирдлага, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны хүрээг хамарна.

Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 894,496 өрх амьдарч байгаагийн 387,453 өрх нь нийслэлд, 507,043 өрх нь орон нутагт амьдарч байна. Үүнээс 230,000 орчим өрх нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байгаа бөгөөд 170,000 өрх нь нийслэлд, 60,000 өрх нь орон нутагт байна. 

Улсын хэмжээнд хийсэн 2018 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар нийт өрхийн 82 хувь, үүнээс хотод 94 хувь, хөдөө орон нутагт 58 хувь нь ундны усны үйлчилгээнд хамрагдсан, мөн нийт өрхийн 69 хувь үүнээс хотод 78 хувь, хөдөөд 50 хувь нь ариун цэврийн байгууламжтай байна гэсэн судалгаа гарсан.

Сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт, хөдөлгөөн нэмэгдсэнээс хот, суурин газарт хүн амын төвлөрөл, инженерийн дэд бүтэц нь бүрэн шийдэгдээгүй суурьшил ихээр бий болсон нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд эрсдэл учруулах, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг үүсгээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalinfo.mn/law/details/15373?lawid=15373