• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хариуцлагатай бичил уурхай нөлөөллийн ажлыг зохион байгуулав

Булган аймгийн Бүрэгхангай суманд албан ба албан бус хэлбэрээр бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөл, хоршоодын гишүүд, иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хүний эрхэд суурилсан хандлага арга зүйгээр шийдвэрлэхэд орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны хооронд зохион байгууллалаа. Хариуцлагатай бичил уурхай дахь хүний эрх уулзалт хэлэлцүүлгийн Булган аймгийн Бүрэгхангай суманд зохион байгуулж 36 нөхөрлөлийн гишүүн, төрийн албан хаагч, иргэд хамрагдлаа.