• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хорих 439 дүгээр ангийн алба хаагчид сургалтад хамрагдав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Хорих 439 дүгээр ангийн хүсэлтээр Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ахлах мэргэжилтэн, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчийн туслах ажилтан, ХГБХХэлтэс, Архивын тасаг, Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Гэрэлт Ирээдүйн оршихуй төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий баг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр алба хаагч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтыг Хорих 439 дүгээр ангид зохион явуулж 71 алба хаагч хамрагдсан. Сургалтанд хамрагдсан алба хаагч нарын зүгээс сонирхосон асуултыг асууж, хариулт авсан ба сургалт зохион явуулсан байгууллагын алба хаагч нар өөр өөрийн ном сэтгүүл, гарын авлага тарааж ажилласан.