• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хууль зүйн зөвлөгөөг 18 иргэнд үнэ төлбөргүй үзүүллээ

Хүний эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь ахлах мэргэжилтэнд он гарсаар 18 иргэн хандаж, 325  минутын хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авлаа. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр ангилж үзвэл хөдөлмөр эрхээр 8 иргэнд 170 минут, шударга шүүхээр  шүүлгэх эрхээр 4 иргэнд 70 минут, өмчлөх эрхээр 1 иргэнд 5 минут, хүүхдийн эрхээр 1 иргэнд 30 минут, гэр бүлийн хүчирхийлэлээр 15 минут,  төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах эрхээр 1 иргэнд 10 минут бусад асуудлаар 2 иргэнд 25 минутын зөвлөгөө өгсан. Ахлах мэргэжилтэн нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, сургалт сурталчилгаа, хууль зүйн зөвлөгөө өгч хүний эрхийн зөрчилтэй гомдол хүлээн авч шийдвэрлэж байна.