• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт шалгалт хийлээ

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, сэргээн эдлүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох албан тушаалтанд шаардлага, эсхүл хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Булган аймгийн Цагдаагийн газрын баривчлах, эрүүлжүүлэх байрны орчин нөхцөлтэй ХЭҮК-ийн Булган аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Мөнхсайхан, аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор А.Золжаргал нар 2016 оны 02 дугаар сарын 05, 16-ны өдрүүдэд танилцав.