• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сурталчилгааг Булган аймаг дэмжиж, Төв дэлгэцээрээ нэвтрүүлж байна

  Булган аймгийн төвд буюу тус аймгийн Засаг даргын Тамгын Газрын байрны өмнө байрлах том дэлгэцээр хүний эрхийн теле сурталчилгааг үнэ төлбөргүй тогтмол нэвтрүүлж олон нийтийн хүртээл болгож буйд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс талархаж байна.  Хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдээлэл, сурталчилгаа нь ашгийн бус, ихэвчлэн иргэд, олон нийтэд чиглэсэн байдаг бөгөөд эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй тохиолдолд хүний эрхийн байгууллагад хэрхэн хандаж, ямар туслалцаа авах боломжтойг зааварчлан чиглүүлдгээрээ онцлог юм.