• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдлуудад ажиллагаа явуулж, зөвлөмж хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдолд шалтгаан, нөхцлийг арилгуулахаар зөвлөмж гаргадаг. Хяналт шалгалт болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллагаа явуулж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар нийт 28 зөвлөмжийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад хүргүүлээд байна.  ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ-2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар № Хэнд Явуулсан огноо, дугаар Зөвлөмжийн агуулга   1   Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 2018.01.03 2/01 Өндөр настан Б-ийн амьдралын нөхцөлийг нэн даруй судалж түүний асаргаатай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах, цаашид ахмад настны эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Гомдлын дагуу 2 Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут 2018.01.04 2/02 Орхон аймгийн ... дугаар сургуулийн захирал Б-д ажлын байрны дарамт, ялгаврлан гадуурхалт үзүүлсэн байж болзошгүй тул хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Гомдлын дагуу 3 Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав 2018.01.17 3/03 Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний нэр төртэй, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах, ЛГБТ хүмүүсийн эрхийг хүндэтгэх, тэдний эрхийг хангаж ажиллахад цагдаагийн нийт албан хаагчдад хүний эрх, тэр дундаа бэлгийн цөөнх хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх тухай Хяналт шалгалтын дагуу 4 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018.01.22 1/04 Хүйтний улиралд хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гаргуулахгүй байх тухай   Мэдээллийн дагуу 5 Аймгуудын Засаг дарга нарт 2018.02.12 1/05 Хүйтний улиралд хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай шийдвэр гаргахгүй байх тухай   Мэдээллийн дагуу 6 Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018.03.16 1/06 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААНБ үйлчилгээний газруудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын нэгэн адил нийгмийн харилцаанд бүрэн оролцох саад бэрхшээлийг арилгах тухай гэрээ, конвенц, хуулийн хэрэгжилтийг хангах тухай Гомдлын дагуу 7 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018.03.19 1/07 Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай   Мэдээллийн дагуу 8 Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог 2018.04.20 1/08 Ховд аймагт зохион байгуулагдсан "Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг”-ийн үеэр оролцогчдоос гаргасан санал хүсэлт, НҮБ-ийн Хүний эрхийн Зөвлөлөөс МУ-д ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх тухай   9 Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018.04.30 1/09 Архангай, Завхан аймагт зохион байгуулсан Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Нээлттэй өдрийн хүрээнд 10 Блюбус ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг 2018.05.03 2/10 Блюбус ХХК-д хийсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Хяналт шалгалтын дагуу 11 Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Наранбаатар 2018.05.29 1/11 Өмнөговь аймагт зохион байгуулсан Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Нээлттэй өдрийн хүрээнд 12 Монкон группын ерөнхий захирал Ч.Дарханбаатар 2018.06.12 2/12 Ажилтнуудыг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт шахалт үзүүлэхийг таслан зогсоох тухай Гомдлын дагуу 13 Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2018.06.19 3/13 Дорнод аймагт зохион байгуулсан Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Нээлттэй өдрийн хүрээнд 14 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2018.06.20 3/14 Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг судлах, хууль шүүхийн практикт нэг мөр ойлгож зөв хэрэглэх, талаар аймгууд дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нарт чиглэл өгч, чадавхижуулах ажлыг зохион байгуулах тухай Хяналт шалгалтын дагуу 15 Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 2018.06.21 1/15 БНТУ-ын иргэн Ч-ийн олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан чөлөөтэй зорчих болон эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах тухай Гомдлын дагуу 16 Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба 2018.06.22 3/16 Хэнтий аймагт зохион байгуулсан Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Нээлттэй өдрийн хүрээнд 17 Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар 2018.06.22 3/17 Сүхбаатар аймагт зохион байгуулсан Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Нээлттэй өдрийн хүрээнд 18 Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018.06.28 1/18 Иргэн Б-ийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай Гомдлын дагуу 19 Шинь Шинь ХХК-ийн захирал Ли Жэн 2018.07.04 2/19 Тус компанийн ажилтнуудын хөдөлмөрийн аятай таатай нөхцөлд ажиллах, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах үүднээс тус компанид мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журмын 2.4.2-т "ажилчдын дундах нөхцөл байдал ...” гэснийг өөрчлөх тухай Гомдлын дагуу 20 Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018.07.05 1/20 Тус аймгийн 5 багийн нутаг дэвсгэрт байрлах цэвэр усны 2 дугаар эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд амьдарч байгаа иргэдийн хууль ёсоор эзэмшиж буй газрыг чөлөөлөх, айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тэдний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг зөрчихгүй байх тухай Гомдлын дагуу 21 Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018.07.09 2/21 Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын Сайхан булган хотхоны 33, 34 дүгээр байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж ажиллах тухай Гомдлын дагуу 22 Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан 2018.09.28 3/22 Баян-Өлгий аймагт зохион байгуулсан Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Нээлттэй өдрийн хүрээнд 23 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан 2018.10.01 1/23 НИТХ болон түүний тэргүүлэгчдийн тогтоолоор нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, бүртгүүлэх Дүн шинжилгээний дагуу 24 Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд 2018.10.09 2/24 Хөвсгөл аймагт зохион байгуулсан Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Нээлттэй өдрийн хүрээнд 25 Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018.10.09 2/25 Увс аймагт зохион байгуулсан Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Нээлттэй өдрийн хүрээнд 26 Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2018.10.22 2/26 Өндөр настан Б-ийн нөхцөлийг нэн даруй судалж, түүний асаргаатай холбоотой шаардлагатай арга хэмжээ авах, ялангуяа асран хамгаалагчийг оновчтой тогтоох, цаашид ахмад настны эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч ажиллах тухай Гомдлын дагуу 27 Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд 2018.10.29 2/27 Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБС-ын багш ажилчдын хөдөлмөрийн харилцаан дахь аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнгийн тухай Хяналт шалгалтын дагуу 28 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цолмон 2018.11.06 1/28 АШУҮИС-ын НАСС-ын багш ажилчдын хөдөлмөрийн харилцаан дахь аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнгийн тухай Хяналт шалгалт