• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрх хамгааллаар уулзалт хийлээ

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл "Хүүхдийн эрх хамгаалал" -ын асуудлаар 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт уулзалт ярилцлага хийлээ. Уулзалтад аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Баярбат, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батчимэг, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунгэрэл, Булган сумын нийгмийн ажилтан Цэрэнлхам, аймгийн Цагдаагийн газрын Гэр бүл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Батчулуун, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч Г.Пүрэвдулам, Гэрэлт Ирээдүй төрийн бус байгууллагын тэргүүн Х.Нарангэрэл, ХЭҮК-н Булган аймаг дахь ажилтан Д.Мөнхсайхан нар оролцлоо. Уулзалтаар хүүхдийн эрхийн асуудал, гэр бүлийн хүчирхийллийн тулгамждаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимтэй ажиллах, гэр бүлийн хүчирхийллийн нуугдмал байдлыг илрүүлэх зорилготой санал асуулгыг аймгийн хэмжээнд хийхээр боллоо.