• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрх бүсийн сургалтад хамрагдав

МҮЭ-ийн Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн хамтарсан "Хөдөлмөрлөх эрх" бүсийн сургалт 2017 оны 03 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа. Сургалтад Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, Мэргэжилийн хяналтын газар, Хүний эрхийн Үндэсний комиссын орон нутаг дахь ажилтан нарын төлөөлөл 60 гаруй хүн хамрагдав.