• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхээр дүн шинжилгээ хийлээ

Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн нөхцөл байдалд Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан нь 2018 оны 02 сарын 15-ны өдрөөс 03 сарын 15-ны өдрийн хооронд дүн шинжилгээ хийлээ. Дүн шинжилгээг хийхдээ Файсбүүк цахим хуудас болон аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс санал асуулга авах, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газраас бусад шаардлагатай мэдээ, мэдээлэл авч ажиллав.