• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үндсэн хуулийн сургалтыг сургагч багш нар зохион байгуулж байна

Монгол улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь ажилтан, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Хүний эрхийн сургагч багш нар хамтран төрийн байгууллагуудад "Үндсэн хууль" сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн алба хаагч нарт "Монгол улсын Үндсэн хууль" сургалтыг тус газрын ажилтан Т.Түмэнжаргал зохион байгуулав. Сургалтын төгсгөлийн төрийн дуулал эгшиглүүлж, Үндсэн хуулийн мэдээлэл судалгаа номыг гардуулан өгөв.

50170527_664054810659548_1184334461618094080_n.jpg

50274347_756090241428510_7632818597718392832_n.jpg