• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгов

Монгол улсын Их хурлын 2020 оны 35 дугаар "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолыг батлан гаргажээ. Тогтоолд зааснаар "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 07 дугаар бүлгийн Хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу “20 хүртэл” гэснийг “30 хүртэл” гэж, мөн бүлгийн Төмс, Сонгино, Байцай, Шар лууван, Шар манжин тус бүр “20 хүртэл” гэснийг тус бүр “30 хүртэл” гэж өөрчилж, Үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгов. Тогтоол 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalinfo.mn/law/details/15374?lawid=15374