• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

177 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хууль зөвлөгөө өгч ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 оны 2 болон 3 дугаар сард нийт 177 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад утсаар 17, цахимаар 3, биечлэн 157 хүнд 69 цаг 30 минутын хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Үүнээс Улаанбаатар хотод 34 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад  10 цаг 20 минут, орон нутагт 123  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 59 цаг 10 минутын хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.   Комисс нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч үйлчилдэг билээ.     ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЦАГИЙН ХУВААРЬ Гариг Цаг Даваа 0830-1230 1330-1730 Мягмар 0830-1230 1330-1730 Лхагва 0830-1230 1330-1730 Пүрэв 0830-1230 1330-1730 Баасан 0830-1230 1330-1730 Та хууль зүйн зөвлөгөө авахыг хүсвэл: - Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах Хүний эрхийн Үндэсний Комиссын 509 тоот өрөөнд биечлэн ирж уулзах; - 70 000 222, 262786 дугаарын утсаар холбоо барих; - Цахим шуудан: info@mn-nhrc.org  хаягаар хандах; - 21 аймгийн төвл оршин суугаа ХЭҮК-ын орон тооны ажилтантай холбогдож хууль зүйн туслалцаа авах боломжтой юм.    2001-2017 онд нийт 6372 иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг үзүүлээд байна: № Огноо Хандсан иргэдийн тоо Хугацаа 1. 2001 он 85   2. 2002 он 120   3. 2003 он 142   4. 2004 он 157   5. 2005 он 135   6. 2006.11 сараас эхэлсэн 80 - 7. 2007 он 120 50 цаг 8. 2008 он 346 218 цаг 9. 2009 он 560 323 цаг 10. 2010 он 460   11. 2011 он 380   12. 2012 он 168 171 цаг 13. 2013 он 267 184 цаг 14. 2014 он 1446 548 цаг 15. 2015 он 1541 631 цаг 16. 2016 он 1784   17. 2017 оны 10 сар 1007