• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Хуулийн байгууллагуудын удирдах зөвлөлийн хурал болов

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хуулийн байгууллагуудын удирдлагуудын уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Аймгийн прокурорын газар, Шүүхийн тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих анги, Шүүхийн шинжилгээний албаны удирдлагуудаас гадна Хуульчдын холбооны Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгч, Хүний эрхийн үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь референт нар оролцлоо.
Уулзалтаар Хууль, эрх зүйн хэлтсээс “Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр”-ийг 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, Агентлагуудад гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан мэдээ гаргах, аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, тайлагнахад анхаарах асуудлаар мэдээлэл хийж, Архивын тасгаас Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн чиглэл, улсын үзлэгт хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгч ажиллав.