• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа

Аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн хэлтэс, ШШГГ-ын Нээлттэй хорих 425 дугаар анги хамтран “Ковид –19” халдвараас сэргийлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлж амны хаалтаа зүүж, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх, иргэдэд Гамшгаас хамгаалах тухай болон зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг сурталчилах, Улсын хэмжээнд явагдаж буй “Амны хаалтаа зүүцгээе” аяны уриаг иргэдэд хүргэх, иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой “Амны хаалтаа зүүцгээе” сурталчилгааны ажил зохион байгуулагдлаа.

Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн Найрамдал хотхон, Дэнжийн гэр хороолол, Хорихын болон Цагдаагийн задгай, Төмөр зам, Аяганы Хонхорын айл өрхүүдийн иргэдэд “Амны хаалтаа зүүцгээе” аяны хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг, мэдээллийг тусгай зориулалтын автомашины чанга яригч, зөөврийн чанга яригчаар амны хаалтаа зүүхийг уриаллаа.