• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баянтал, Шивээговь суманд Иргэдээ сонсъё өдөрлөг зохион байгуулагдав

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” өдөрлөг Баянтал, Шивээговь суманд зохион байгуулагдав. Дээрх өдөрлөгт аймгийн Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар Нээлттэй хорих анги, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Нотариатч, ХЭҮК-ын орон нутаг дахь референт болон бусад байгууллагын төлөөллүүд оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, сургалт, мэдээлэл зохион байгуулж гарын авлага тараан ажиллав.