• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж, Уул уурхайн жишиг сургуулийн багш албан хаагчдад мэдээлэл хийлээ

 Хүний эрхийн Үндэсний комиссын Говьсүмбэр аймгийн ахлах мэргэжилтэн Б.Наранбаатар, Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг, ахлах мэргэжилтэн Н.Туяа нарын хамт 2017 оны 02 сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж, Уул уурхайн жишиг сургуулийн нийт 83 багш, ажилтан албан хаагч нарт "Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиудаар сургалт, мэдээлэл явуулж, ажилчдын сонирхсон асуултанд хариулт өгч, гэрэл татуулсан зөв зам гарын авлага, тараах материал болон нугалбаруудыг тарааж мэдээллийг хүргэлээ.