• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагуудын 20 албан хаагч жендэр, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэв

  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг "Жендэр ба Хүний эрхийн сургагч багш” бэлтгэх сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулав. Сургалтанд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн буюу говийн бүсийн 4 аймгийн 80 орчим төрийн албан хаагч оролцож, сургагч багшаар бэлтгэгдээд байна.Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагуудад жендэрийн тэгш байдлыг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг сайжруулах, чадавхжуулах зорилгоор аймаг тус бүрт 20 сургагч багш бэлтгэхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн, Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдав.