• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говьсүмбэр аймгийн Төрийн банкны ажилтнуудад мэдээлэл хийлээ

Хүний эрхийн Үндэсний комиссын Говьсүмбэр аймгийн ахлах мэргэжилтэн Б.Наранбаатар 2017 оны 04 сарын 08-нд Говьсүмбэр аймгийн Төрийн банкны нийт 30 ажилтан, албан хаагч нарт Хүний Эрхийн үндэсний Комисс түүний үйл ажиллагаа, Хүний эрхийн үндсэн ойлголтуудын талаар мэдээлэл явуулж, ажилчдын сонирхсон асуултанд хариулт өгч, гарын авлага, нугалбаруудыг тарааж мэдээлэл хийв.