• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дохионы хэлний сургалт Говьсүмбэр аймагт зохион байгуулагдав

Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх, тэдэнтэй харьцах харилцааны чадварыг эзэмшүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 20-22-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдав. Сургалтыг Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн дохионы хэлний хэлмэрч, орчуулагч багш С.Бямбадэлгэр зааж сонсголын бэрхшээлийн тухай ойлголт, дохиогоор хэрхэн харилцах, цагаан толгой хурууны үсэг, тоо тооцоолол, өдөр тутмын харилцааны болон мэргэжлийн үг хэллэг зэрэг сэдвээр сургалт хийв.
Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 25 албан хаагчид хамрагдаж сертификатаа гардан авч сонсголгүй иргэдтэй харилцах арга барил, дохионы хэлний анхан шатны мэдлэг эзэмшлээ.