• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Залуучуудын Зохистой хөдөлмөрийг дэмжих Үндэсний сүлжээний ээлжит сургалт, зөвлөгөөнд оролцов

2019 оны 11 дүгээр сарын 13, 14-нд МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Залуучуудын ногоон бизнес эрхлэлт ба тойрог эдийн засаг” сэдэвт сургалт зөвлөгөөн МҮЭ-ийн холбооны харья Үйлдвэрлэл үйлчилгээний төв Альфа зочид буудалд зохион байгуулагдав.Дээрх сургалтанд Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн референт Г.Ууганбаатар, Говьсүмбэр аймаг дахь референт Б.Наранбаатар нар оролцов. Энэ удаагийн сургалт зөвлөгөөний гол зорилго нь 2019 оны зургаадугаар сард Завхан аймагт зохион байгуулсан Баруун болон Хангайн бүсийн есөн аймгийн залуучуудын Зохистой хөдөлмөр ногоон ирээдүй сэдэвт сургалтаар боловсруулсан ногоон төслүүдийг дээрх тойрог эдийн засгийн хэв шинжид шилжүүлж, энэ чиглэлээр үйл ажиллгаа явуулж байгаа гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, туслалцаа үзүүлэхэд чиглэгдэж байна.