• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа

Олон Улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь референт, тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн тамгын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын ажилтнууд хамтран Хууль эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллалаа.