• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Иргэдээ сонсъё" аян Шивээговь суманд зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс зохион байгуулсан тус аян 2017 оны 04 сарын 06-ны өдөр Шивээговь суманд зохин байгуулж уг арга хэмжээнд ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Б.Наранбаатар оролцож 60 гаруй иргэдэд Хүний Эрхийн үндэсний Комисс түүний үйл ажиллагаа, Хүний эрхийн үндсэн ойлголт зэргээр иргэд, хөдөлмөрчдөд мэдээлэл хийж иргэдийн зүгээс сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа. Тус аянд Шүүх, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Өмгөөлөгчдийнхолбоо, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагууд оролцож хууль тогтоомжийг сурталчлан таниулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч хууль, зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага материалыг иргэдэд хүргэж ажиллалаа.