• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Говьсүмбэр аймагт ажиллав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллав. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, орон нутаг дахь референт Б.Наранбаатар нар Говьсүмбэр аймгийн ШШГЕГ-ын харьяа 425 дугаар Нээлттэй хорих анги, цагдан хорих байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Говсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс, Саатуулах, баривчлах байр, эрүүлжүүлэх байрны нөхцөл байдалтай танилцав.